15 мянган гэрлийн шонгоо асаая!

Оройн 22.00 цаг. Улаанбаатарыг харанхуй нөмөрчээ. Сүүмэлзэн ёлтойх ганц гэрэл гудамжны гол хэсэгт асаж ядан анивчина...Тун удахгүй шатах гэж байгаа мэт анивчин анивчсаар унтраад буцаад л бүдэгхэн асна. Энэ бол Баянзүрх дүүргийн Шархадны тавдугаар гудамжны ганц гэрэл нь. Ойр хавьд өөр ямар ч гэрэл алга. Дэлхийн хотуудын хөгжил дэвш­лийг зөвхөн гэрэлтүүлгээс нь мэ­дэж болно гэдэг. Улаанбаатарын хувьд энэ ганцхан жишээ биш юм. Ерөөсөө л нийтлэг дүр зураг. Бүр ганц ч гэсэн гэрэлтэй байгаа нь их юм гэж олзуурхам.
Улаанбаатар хотод 15 мянган гэрлийн шон бий. Хэдийгээр бүгд асдаггүй ч жилдээ 3600 гаруй цаг асах ёстой гэж тооцоолсон. Өвөл, зуны улирлаас шалтгаалан асалтын хугацаа өөр аж. Гудамж талбайн гэрэлтүүлэг уг нь то­дор­хой стандарттай. Гэтэл энэ­хүү шаардлагыг биелүүлээд гэрэл­түүлэг чимэглэлээ албан ёсоор хүлээлгэн өгсөн гүйцэтгэгч бай­гууллага бараг үгүй. Хүлээл­гэж өгөөгүй болохоор “Гэ­рэл­түүлэг чимэглэл” ком­па­­нийнхан зас­вар хийх бо­ломж­­гүй аж.

Угтаа гэрэлтүүлгийг хийсэн болон захиал­сан байгууллага засвар, үйл­чилгээ, хяналтыг хариуцах ёс­той. Дүүргүүдийн төсөвт ч энэ зардлыг тусгаж өгдөг аж. Өнөөдөр гэрэлтүүлгийн ажлыг хийж буй компаниуд мэргэжлийн бусаас гадна зарцуулах ёстой хөрөнгийг хэмнэх гээд урд зүгийн чанар муутай материал голдуу ашиглаж, нүдэнд үзэгдэх ил хэсгийн утас кабелийг стандартын дагуу хийж, нүднээс далд хэсгийг нь стандартын бус кабель ашиглан хийдэг байх юм.

Гэрэлтүүлэгтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонирхоход “Хо­тын яг төв хэсгийн зам дагуу гэрэлтүүлэг бол арай гайгүй. Гэх­дээ манай хотын гэрэлтүүлэг өнөө үед үнэхээр хоцрогдож байна. Хүүх­дүүд оройтож хичээлээсээ та­раад харанхуй гудамжинд явж бай­гаад гэмт хэргийн золиос болж байгаа тохиолдол маш их гарч бай­на. Энэ бол гэрэлтүүлэгтэй л холбоотой шүү дээ” гэв.

Сүү­лийн үед гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаа аж. Гарч бай­гаа хэргийн ихэнхи хувийг шө­нө оройн цагаар үйлдсэн нь бүртгэгдсэн байна. Тодруулбал дээ­рэм, хүчирхийлэл болон амь насаа алдах тохиолдол цөөнгүй байсаар байна гэдгийг цагдаагийхан анхаарууллаа. Үүнтэй холбоотой ганцхан жишээ дурдахад Япон улс гэмт хэргийн тоогоо бодитой бууруулахын тулд хэрэгжүүлсэн ажил нь гэрэлтүүлэг байсан аж. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь үр дүнгээ өгчээ.

Улсынхаа нийслэлд амь­дарч байж хэдий хүртэл түнэр харанхуйд бүдчин явах билээ. Мөн үндсэн хуулиараа олгогдсон аюулгүй орчинд амьдар эрхээ ч эдэлж чадахгүй байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ