Б.Янжаа IKEA-ийн нүүр царай болжээ

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа тавилга үйлдвэрлэлийн IKEA брэндийн нүүр царай болжээ.

Тэрээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилж, IKEA-гийн АМЬД КАТАЛОГИ болсон гэнэ.

Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа мадаггүй цээжилснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер” хүртэж байсан юм.

Б.Янжаа одоо 22 настай бөгөөд дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон байна. Тэрээр Швед улсын нэрийн өмнөөс ой тогтоолтын ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм. Саяхан эх орондоо ирээд Монголынхоо нэрийн өмнөөс Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Монголын баг онцгой амжилт үзүүлээд ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ