"Мора" хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ


Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн уран бүтээл 'Мора' хүүхэлдэйн кино "Өргөө" кинотеатрт нээлтээ хийлээ.
Уг хүүхэлдэйн кино нь бүх насныханд зориулсан холливүүдийн стандартаар хийгдсэн гэдгээрээ онцлог аж. Мөн тус киног гадны кино компаниуд ихэд сонирхож байгаа талаар мэдээлэл цацагдсан байна.
"Мора" анимейшн хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагчаар СУИС-ийн багш, найруулагч Ч.Отгонбаяр ажилласан бол анимейшныг 'Амжилт' студийн хамт олон хоёр жилийн хугацаанд өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлж хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ