Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй


УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7 гэхэд хуралдуулах захирамж гаргасан. Энэ дагуу намын бүлгүүд хуралдах товтой ч өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдахгүй аж.
Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин ирэх пүрэв гаригт хуралдах чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжих эсэхийг томъёоллоор санал хурааж байж шийдэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ