Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ


Энэ онд их хэлмэгдүүлэлтийн 80 жил тохиож байгаатай холбогдуулан цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга П.Нарандалай, Захиргаа дүн шинжилгээний албаны дарга Д.Ууганбаатар, Монголынулс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатарнар хамтран мэдээлэл хийлээ.
Цагтаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг сэргээлгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг нийтэд тайлбарлан таниулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага.
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Улсын комиссын дарга захирамж гаргаж, тодорхой ажлуудыг улс орон даяар хэрэгжүүлэхээр болжээ.
Тухайлбал, есдүгээр сарын 06-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “Мартаж болохгүй, давтах ёсгүй” үзэсгэлэнг Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээх аж. Мөн хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гандан, хийдэд ном хурж, зул өргөхөөр болжээ.
Есдүгээр сарын 7-ны өдөр болох ”Улс төрийн хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Герман, ОХУ, Япон болон Шинжлэх ухааны академи,Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн судлаачид, Конрод-Аденауэрийн сан, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай Архив, Улсын дээд шүүх, Прокурорын Ерөнхий газар зэрэг байгууллагын албан хүмүүс илтгэл тавьж оролцох тухай өнөөдрийн хурлын үеэр танилцуулав.
Хурлыг нээлттэй зохион байгуулах бөгөөд эрдэмтэн судлаачид төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, их дээд сургуулийн оюутан залуус зэрэг 100 гаруй хүмүүс оролцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ