Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулна

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг 10 дугаар цэцэрлэгийн барилгыг 2013 онд ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан.

Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Таван жилийн хугацаанд тус цэцэрлэг “Өнөр бүл” төвийн байранд үйл ажиллагаагаа явуулж буй.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд аравдугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзаж “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ