МАН-ын бүлэг хуралдана


МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудал болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд зарим гишүүд тэр дундаа Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд ирээгүй аж.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас өнөөдөр 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах шийдвэр гарсан байна.
Энэ пүрэв гариг буюу есдүгээр сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахтай холбогдуулан МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа аж. Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Тиймээс УИХ-ын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэрийг хэлэлцэх юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ