Ц.Сандуйн асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Сандуй нарт холбогдох "60 тэрбум"-ын хэргийг хаасан талаар мэдээлсэн билээ. Тэрээр үүнээс өмнө НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын хороон даргын ажлаасаа огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргаад буй.
Түүний хүсэлтийг НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд чуулганы товыг тэргүүлэгчдийн хурлаар тогтоох юм байна. Тэргүүлэгчдийн хурлыг хурлын дарга зарлах ёстой ч одоогоор хурлын тов гараагүй байна. Хэрвээ хурал зарлагдахгүй бол НИТХ-ын ээлжит хурлаар Ц.Сандуйн ажлаа өгөх асуудлыг хэлэлцэх аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ