Д.Эрдэнэбат: Чуулганыг завсарлуулж байгаа нь хууль бус үйлдэл

МАН-ын бүлгийн хүсэлтээр УИХ-ын ээлжит бус чуулган завсарласан. Хурлын дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Саяхан олонхийн бүлгийн нэг хэсэг нь Ардчилсан намтай хамтарч засаг унагаах гэж байна гэсэн мэдээлэл явсан. Бид үүнийг хариуцлагагүй худал мэдээлэл гэж үзэж байна. Би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан.

Үнэмлэхүй олонхийн бүлэг засгийн газраа хэрхэх нь олонхийн шийдэх асуудал учираас энэ нь сөрөг хүчинд ямар ч хамаа байхгүй. Ардчилсан нам өөрийн улс төрийн байр сууриа тодорхойлсныг та бүхэн мэдэж байгаа байх. Бид энэ байр суурин дээрээ хэвээр байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг дотоод зөрчилдөөнийг тэдний дотоод асуудал гэдгийг дахин хэлмээр байна.

Чуулганаар сая ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байхад чуулганыг завсарлуулж байгаа нь хууль бүс үйлдэл гэж бид үзэж байна. Учир нь чуулган ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. Энэ бол засгийн газрын асуудал юм.

Ээлжит бус чуулганаар зөвхөн хэлэлцэх ёстой асуудлыг шийдвэрлэх ёстой болохоос биш бусад асуудлыг хэлэлцэхгүй. Төрийн байгуулалтын хороогооргарсан шийдвэрийг зөвхөн чуулган хэлэлцэх учиртай. Тийм учраас аливаа нэгэн засгийн газрын асуудал бол тусгай хяналтын болон бусад дэд хороонд хамаарагдах зүйл юм.

Өнөөдөр хэрвээ чуулган засгийн газрын асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа хэтэрвэл Улсын их хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг эрх баригчдад сануулж байна” гэлээ.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ