Бутаны гадаад хэргийн сайд Монголд айлчилж байна


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-ийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа.Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийнэ.Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аялал жуулчлалын яамны хүмүүстэй санал солилцох юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ