Ерөнхийлөгч Х.Баттулга Шинзо Абэтай уулзалдав

ОХУ-ын Владивосток хотод болж буй "Дорнын эдийн засгийн III чуулга" уулзалт үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтад оролцож байгаа билээ.

Тэрээр төрийн тэргүүний түвшний уулзалтаа гуравдагч хөрш Японоос эхэллээ. Тодруулбал, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа.

Энэ үеэр Шинзо Абэ "Х.Баттулга таныг Монгол Улсын ерөнхийлөгч болсонд туйлын баяртай байна.

Монгол Улсыг дипломат харилцааны чухал түнш гэж үзэж байна. Иймээс цаашид тантай дахин уулзаж хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэлээ.

Ерөнхийлөгч дараагийн уулзалтаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийнэ. Харин маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ