У.Хүрэлсүхийг "тагнаж, чагнасан" хүмүүсийг суллажээ


Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан хэрэгт 9 хүн сэжиглэгдсэнээс дөрвийг нь хориод байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдож, цагдан хоригдсон хүмүүсийг суллажээ.
Нийслэлийн Прокурорын ерөнхий газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарыг гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд хууль бусаар мөрдөн мөшгих хэргийг зохион байгуулж хамтран оролцсон, ЭЦГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа О Амарсанаа, ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Жаргалсайханыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хэрэгт сэжиглэн нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон байсан юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ