У.Хүрэлсүхийн хэргийг хянаж байна


Шадар сайдын албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдсэн У.Хүрэлсүхийг АТГ-аас яллагдагчаар татах санал гаргаж, нийслэлийн Прокурорт хүргүүлээд буй. Нийслэлийн Прокурорын газар хавтаст хэргийг хянаж үзээд У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах эсэхийг шийднэ. Одоогоор прокурор энэ хэргийг хянаж дуусаагүй, гэхдээ ойрын хугацаанд хэргийг хянаж, мөрдөн байцаагчийн саналыг хүлээж авах эсэх нь тодорхой болохыг эх сурвалж мэдээллээ.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хэлснээр, У.Хүрэлсүх нь төрсөн дүү У.Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулан өөрийг нь мөрдсөн гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс хэвлэлээр тараасан гэдгийг АТГ тогтоожээ. Энэ үндэслэлээр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн У.Хүрэлсүхийг ийн яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ