О.Баасанхүү гишүүн С.Зориг агсны хэрэгтэй "танилцана"


УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх ням гаригт Олон Улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уулзалтаар С.Зориг агсны хэрэг болон цаг үеийн асуудлаар ярилцах аж. Олон Улсын парламентийн төлөөлөгчид С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн асуудлаар илтгэл тавих юм.
Уулзалтад С.Зориг агсны ар гэрийнхэн болон албаны зарим хүмүүс оролцоно. Уг уулзалт болох гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сарын өмнө ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржид С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлжээ. Учир нь ШЕЗ нь хэргийн хадгалалт хамгаалалтыг хариуцдаг аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ