Б.Наранхүү, С.Жавхлан нар "сүүл мушгижээ"

УИХ-ын хаврын чуулганы хуралд Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй суужээ. Хаврын чуулган нийт 25 удаа хуралдсан бөгөөд дээрх гишүүд хурлаа нэг ч таслаагүй байна. Харин “сүүл мушгисан” гишүүдийн тоонд Б.Наранхүү, С.Жавхлан нар багтаж байна. Б.Наранхүү гишүүний хувьд дөрвөн удаагийн чуулганд ирцээ бүртгүүлсэн бол С.Жавхлан таван удаа ирцээ бүртгүүлжээ.

С.Жавхлан гишүүн оффшорын асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлээд хариугаа автал хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд тэрээр 20 удаагийн чуулганд оролцоогүй байна. УИХ-ын хаврын чуулганд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар асуулт огт асуугаагүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ