А.Сүхбат гишүүн Ардчилсан намд ороогүй гэв

МАН-аас УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон А.Сүхбат гишүүнийг намаасаа гарч Ардчилсан намд орно гэх мэдээлэл сошиалд цацагдах болсон. Энэ талаар Ардчилсан намын Гишүүнчлэл бүртгэлийн албанаас тодруулахад “А.Сүхбат гишүүн манай намд элсэх өргөдлөө өгөөгүй. Сошиалаар ямар зорилготой тийм мэдээлэл цацагдаж байгааг бид мэдэхгүй” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн А.Сүхбат өмнө нь 2013 онд Ардчилсан намд элсэж байсан ч төд удалгүй намаас гарах тухай өргөдлөө өгсөн аж. Ингээд МАН-д элсэж, тус намаас сонгуульд ялалт байгуулсан 65 гишүүний нэг болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ