Ерөнхий сайд болох хүн намын дарга болохгүй гэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар МАН ын бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулах шийдвэр гарлаа. Мөн өнөөдрийн хурлаар болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт хийх, бага хуралд яригдах асуудлаар ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт орон тоооны бус нарийн бичгийн дарга нар, мөн бүлгийн дэд дарга нарыг оролцуулж ажиллахаар боллоо. Бид хууль заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилох ёстой. Энэ хугацаа нь аравдугаар сарын 06-ны өдөр дуусч буй. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргалаа.

Удирдах зөвлөлийн хурлын уур амьсгалын хувьд МАН-ын УИХ дахь 65 гишүүн хуваагдсан эсэх талаар тайлбар өгье. МАН бол ардчилалтай нам. Эдгээр 65 гишүүн хуваагдсан зүйл огт байхгүй гэдгийг адбан ёсоор хэлж байна. Өнөөдрийн хуралд байсан 30 гишүүн бүгд санал бодлоо чөлөөтэй сайхан ярилцлаа. Нэг үгээр эв нэгдлийн төлөө ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан хурал болсон. Мөн нэмээд хэлэхэд ерөнхий сайд болох хүн намын дарга болохгүй" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ