Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэх аж.

Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Гэвч Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш ээлжит хуралдаан хийгээгүй байсан.

УИХ-ын ээлжит бус чуулганаас өнгөрсөн долоо хоногт Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах шийдвэр гарсан ч шинэ Засгийн газар бүрдэж, ажилдаа ортол хуучин танхим ажлаа үргэлжлүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ