Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцоно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дахь чуулга уулзалт Нью-Йорк хотноо есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд болно. НҮБ-ын гишүүн орны хувьд манай улсаас жил бүр Ерөнхий Ассамблейн чуулганд оролцдог билээ.

Энэ жил Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй ажлын хэсэг чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу есдүгээр сарын 17-ны өдөр морджээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий чуулганд оролцохгүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ