С.Жавхлан: Засгийг арав хоногийн дотор байгуулахыг шаардаж байна


УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр эрх баригчдад хандан “УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 8-нд болсон. Энэ үеэр Засгийн газрыг огцруулах асуудлаар хэлэлцсэн. Улс орон даяар монголчууд цаг хугацаатай уралдан өвөлжилтийн бэлтгэлдээ яарч байгаа.
Угтаа улс төрчид Монголд одоо тулгамдаж байгаа, шийдэх ёстой асуудлуудын талаар хуралдах ёстой байтал намынхаа хэрүүлийг хийж засгаа огцрууллаа. Ийм муухай хэрүүлээс болж монголчууд хохирч байна. Монголын эгзэгтэй энэ мөчид Засгийн газраа арав хоногийн дотор эмхлэн байгуул. Түмэн олныхоо хүнд хэцүү зүйл рүү анхаар. Өнөөдрийг хүртэл хэрүүл нь дуусахгүй засгийг эзэнгүйдүүлж байна. Энэ арав дахь хоног дээр дахин анхааруулж байна.
Аймгуудад гарч буй үер, шүлхийн асуудал, ургац алдсан зэрэг хахир хатуу өвөл дөхөж байхад эдгээр асуудлыг анхаарахгүй байгаа хүмүүс эцэст нь хариуцлагыг нь үүрнэ шүү" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ