Х.Баттулга: АТГ-т эрх ашгийн зөрчил байна


Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга "НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болох юм билээ. Мөн Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцохоор зорьсон.
УИХ-ын даргад огцорсон Ерөнхий сайдаар ажил хийлгээд байж болохгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн. Хариу нь заавал Ерөнхий сайдыг томилуулах саналыг оруулж ирсний дараа чуулганыг зарлана гэж ирлээ.
Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой.
Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ байгаа. Харамсалтай нь АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Тус байгууллагыг шахаж ажиллаж байгаа. Манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолсон улс байх ёстой.
Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна.
Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Бид бодит эдийн засагтай байх хэрэгтэй." гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ