Ц.Сандуйг НИТХ-ын даргаас чөлөөлөв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв. НИТХ-д нийт 38 гишүүн оролцсон бөгөөд 81,82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжив.

Хуралдааны үеэр дөрвөн төлөөлөгч асуулт асууж, таван төлөөлөгч санал хэлэв. Ингэхдээ НИТХ-ын хэвийн явагдаж байсан үйл ажиллагаа 2016 оны долдугаар сараас хойш доголдож эхэлсэн гэж Ардчилсан намын төлөөлөгчид шүүмжилж байв. Энэ асуудалд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буруутай гэсэн байр суурийг ч сөрөг хүчнийхэн илэрхийлсэн юм.

Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ хуралдах товыг тэргүүлэгчид тогтоох ёстой хэмээн тайлбарлав.

Ийнхүү хэлэлцэж буй асуудлаас хальж НИТХ-ын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл өрнөсний дараа санал хураалт явуулж, нийт төлөөлөгчдийн 81,82 хувь нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг чөлөөлөхийг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ