МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр зарлагдсан. Тусгаар тогтнолын ордонд тус хуралдаан эхэлжээ.

Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэхээс гадна Бага хурлаар хэлэлцүүлэх асуудлыг тодорхой болгох аж.

Удирдах зөвлөл нь нийт 30 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй. Ирц боломжийн байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ