“Баян Монгол” хорооллын орчимд хий алдагджээ


“Баян Монгол” хорооллын 406-р байрны хажуу талын засварын хоолойноос үл мэдэгдэх бодис үнэртэж байна” гэсэн дуудлага өнөөдөр 17:52 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн гал унтраах 63-р анги болон Аврах тусгай ангийн 15 албан хаагчийг тус хороолол руу дайчлан ажиллаж байна.
Ойр хавийн оршин суугчдын зүгээс “Химийн бодис алдагдах юм уу, асгарсан байж болзошгүй” гэсэн таамаг хэлж байгаа аж.
Онцгой байдлын ерөнхий газраас тодруулсан мэдээллээр 406-р байрны ойр орчмын хоолой, газарт химийн бодис илрүүлэх хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой илрүүлж, тогтоосон зүйл алга гэв. Алба хаагчид дуудлагын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ