ҮЙЛ ЯВДАЛ: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар мэдээлэл хийнэ

Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд

09:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын атомын энергийн агентлаг хамтран "Байгалийн цацраг идэвхт материалд тавигдах цацрагийн хяналт" сэдэвт үндэсний сургалт зохион байгуулна.

"Олимпик Хаус"-т

10:00 цагт Монголын бейсбол, софтболын холбоотой хамтран хэрэгжүүлэх Олон улсын олимпын хорооны дасгалжуулагчийн курсийн нээлт болно.

ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд

11:00 цагт Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АТГ-ын хурлын зааланд

11:00 цагт АТГ-ын олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

Соёлын Төв Өргөөнд

15:00 цагт Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Монгол БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ойн хүрээнд гурван улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, арга хэмжээ болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ