Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд 321144 утсанд хандана


Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ тэргүүн С.Одонтуяа, Үндэсний бодлогын хорооны гишүүн Р.Булгамаа,Т.Пүрэвхатан, Л.Болормаа нар өнөөдөр /2017.09.25/ мэдээлэл хийлээ.
Охид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, нийгмийг цочроосон хүчирхийллийн олон гэмт хэргүүд гараад байгаа энэ үед АЭХ-оос охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан, хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор ажлын хэсэг байгуулж, үе шаттай олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
АЭХ тэргүүн С.Одонтуяа “Монгол Улсынпрокурорын газар, хууль хяналтын байгууллагынхийсэн судалгаагаарсүүлийн таван жилд 25 хүртэлх насны 605 иргэн амиа хорлосон. Энэ тоо нь нийт амиа хорлосон хүмүүсийн 30 орчим хувийг эзлэж байна. Өөрөөр хэлбэл, 2000 гаруй иргэд байна гэж үзэх юм бол 30 хувь нь 25 наснаас доош өсвөр насны охидууд байна гэсэнсудалгаа байна. Иймээс охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охидод зориулсан амьдрах ухаан, хүмүүжил, төлөвшлийн боловсрол сургалтыг зохион байгуулах, буруу зан үйлээс урьдчилан сэргийлэх зэрэг хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна” гэв.
АЭХ-ооссанаачилж буйохид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, ээжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн эрх нь зөрчигдсөн охид эмэгтэйчүүдэд мэдээллийн зөвлөгөө өгөх тусгай321144 дугаарыгажиллуулж эхэлсэнбайна. Долоо хоног болгон тогтсон цагтхууль зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг дээрхутсаар охид бүсгүйчүүдэд өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ