Хараат бус аудитын удирдлагуудтай уулзав


Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар болон Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд, Үндэсний аудитын газрын /ҮАГ/ удирдлагууд оролцсон юм. Улсын хэмжээнд 150 орчим хараат бус аудитын компаниуд байдаг гэнэ.
ҮАГ нь хараат бус аудитын компаниудтай 2017-2018 онд хамтран ажиллах бодлого, чиглэл сэдвийн хүрээнд хараат бус аудитын компанийн захирлуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд санхүүгийн чиглэлийн хараат бус аудитын компаниудын удирдлагууд ирсэн юм.
Уулзалтаар санхүүгийн аудитын газрын чиг хандлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хараат бус аудитын компаниудтай хамтран ажиллахад гарч буй ололт, амжилт, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал зэргийг хэлэлцэх юм байна.Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ гэж албаны хүмүүс хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “ ӨнөөдөрҮАГ-аас Монгол Улсын хэмжээнд байгаа нийт хувийн буюу хараат бус аудитынкомпаниудтай уулзалт зохион байгуулж байна.2017 онысанхүүгийн тооцоо оны эцсээр гардаг. Үүнд бид нар аудит хийх ёстой. Төрийн аудитын тухай хуулинд бүх төсөл санхүүгийн захирагч нар хараат бус аудитын компанитай хамтарч аудит хийж, Засгийн газрын нэгдсэн санхүү тайланг баталгаажуулдаг. Тус тайланг УИХ-д өргөн барьдаг. Энэхүүажил нь өнөөдрөөс эхлэж байна. Үүнтэй холбогдуулан хамтарчаудит хийх тухайхэлэлцэх гэж энэхүү хурлыг хийж байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ