ҮЙЛ ЯВДАЛ: Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлнэ

БЗД-ийн 20 дугаар хороо, Улиастайд

10:00 цагт Нийслэлийн Байгаль Орчны Газраас "Хадаг" уриалгын хүрээнд хадагны цэвэрлэгээ хийнэ.

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

11:00 цагт Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг, инфляцийн болон урсгал тэнцлийн алдагдлын шинэчилсэн төсөөллийг танилцуулна.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд

11:00 цагт Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Хүний Эрх, Шударга Ёс Төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Автобус lll баазын өмчлөл бүхий газрыг хууль бусаар хувьчлах болсонтой холбогдуулж тус баазын ажилтнууд хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Олон Улсын Таэквондогийн Монголын Холбооноос БНСУ-д болсон ДАШТ-д амжилттай оролцсон талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монполимет компаниас Заамарын уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

12:00 цагт Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар хэвлэлийн хурал хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ