Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

Есдүгээр сарын 25-нд орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум Далайн гол гэдэг газар Улаанбаатар-Дундговь чиглэлийн 168км-ын шонгийн хажууд засмал дээр 46 настай эрэгтэй Б жолоочтой “Hyundai-Prontier” автомашин, Сүхбаатар дүүргийн 13-р хороонд суух 50 настай эрэгтэй У жолоочтой “Toyita Prius-20” автомашинтай мөргөлджээ. “Toyota Prius-20” автомашины зорчигч Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 45 настай эмэгтэй Н нас барсан хэргийг шалгаж байна.

Мөн Өмнөговь аймгийн “Ханбогд” сум нүүрс тээвэрлэлтийн замын 160 дахь км-т Увс аймаг ховд сумын харъяат 26 настай эрэгтэй Г “Nortbenz” автомашин жолоодож яваад “Nortbenz” автомашины араасмөргөжнас барсан хэргийг шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ