ОХУ-аас шүлхийн 1,280,700 тун вакцин иржээ

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэххоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна.

Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ