Баасан гарагт НИТХ-ын дарга сонгогдоно


Есдүгээр сарын 29-ны Баасан гарагт НИТХ-ын XI хуралдаан үргэлжилнэ.
НИТХ-ын XI хуралдаан есдүгээр сарын 22-нд болж НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй. Учир ньНИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.Тэгвэл уг завсарлагын хугацаа дуусах өдөр буюу энэ сарын 29-нд НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ