Цэвэрлэх байгууламж барих концессын хэлэлцээр цуцлагджээ

Энэ оны гуравдугаар сард “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгаж байсан.

Тэгвэл Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэг хэвлэлд өгсөн ярилцлагад Цэвэрлэх байгууламжийг барих концессын хэлэлцээр бүр мөсөн цуцлагдсан тухай мэдээлжээ.

Засгийн газрын 2015 оны 450 дугаар тогтоолд “Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламж барих” төслийг концессын барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлье гэж шийдсэн. Түүний дагуу 2015 оны арванхоёрдугаар сард урьдчилсан шалгаруулалтаар таван компани шалгарч төслийн сонгон шалгаруулалтын хугацаанд хоёр нь буюу “Богда” ХХК, “Жинхуа” ХХК, “Максаун” түншлэл санал ирүүлсэн байна.

Тэрбээр мөн эдгээр саналууд нь шаардлага хангаагүй учраас уралдаант шалгаруулалтыг хүчингүй болсон. Мөн дараагаар нь Концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүслээ гэж үзээд хоёр түншлэл рүү 2017 оны нэгдүгээр сард урилга хүргүүлэн шууд гэрээний хэлцлийг эхлүүлсэн. Гэсэн ч үнэ тариф, татаасын асуудал зэрэг нь шаардлага хангаагүй учраас хэлэлцээрийг цуцалсан гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ