Нийтийн эзэмшилд зар сурталчилгаа наахыг хориглов


Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон болон бусад нийтийн эзэмшилд зар сурталчилгаа наахыг хориглолоо. Нийтийн эзэмшилд зар наах нь хууль дүрэм зөрчиж буй хэрэг төдийгүй тохижилт үйлчилгээний ажилтнуудад маш их хүндрэл учруулдаг гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.
Нийслэл хотыг цэвэрлэхээр өдөрт дунджаар 256 үйлчлэгч ажилладаг. Тэд өдөрт 200-300 зар хуулдаг бөгөөдүндсэн үүргээ гүйцэтгэх ихэнх цагийг зар хуулахад зарцуулдгаас ийм шийдвэр гаргажээ.
Нийслэлийн цагдаагийн газарсадар самуунтай тэмцэх хуулийн дагуу массаж, гулгаа массажны зар сурталчилгаатавьсан59 сауны газар, 71 зочид буудал, 23 массаж хийдэгхувь хүн,таванбиеэ үнэлэгчийг тогтоож, торгожээ.Эдгээрээс гурван байгууллага нь огт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Цаашид энэ төрлийн үйлчилгээний зөвшөөрөл олгохгүйбайх саналыг холбогдох газруудадхүргүүлсэн байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сурталчилахын тулд нийтийн эзэмшилд зар сурталчилгаа наахгүй байхыг уриаллаа.Наасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ