Хуурамч бичиг баримттай Хятад иргэнийг албадан гаргажээ


Гадаадын иргэн, харьяатын газраас 17 жил дөрвөн сар, 10 хоногоор визний хугацаагаа хэтрүүлсэн хятад иргэнийг эх орноосоо албадан гаргажээ. Гэтэл иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй Zuv.mn, dorgio.mn, sonin.mn, nutag.mn, choibalsan.mn, bоlod.mn зэрэг цахим хуудасд “Элэг нэгтнээ хавчин гадуурхаж, хөөж туудаг явдлаа хэзээ зогсоох вэ?”, “Өмнөд Монголчуудын өр лүү өшиглөсөн он жилүүд” гэсэн гарчигтай мэдээллийг баталгаат эх сурвалжгүйгээр зориудаар түгээж, байгууллага болоод хувь хүний нэр хүндэд халдлаа гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэв.
Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа гадаадын иргэн хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг юм.Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг албадан гаргадаг аж.
эллийн байгууллагууд гадаадын иргэдтэй холбоотой аливаа мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээж байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ