БЗД-ийг хуваахыг иргэдийн 87 хувь нь дэмжсэнгүй


Нийслэлийн БЗД-ийн иргэдийн дунд Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга зохион байгуулахад иргэдийн 87 хувь нь дэмжээгүй аж.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж байгуулагдсан ажлын хэсэг 28 хорооны нийт 93713 өрхөөс санал авахаднийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал өгөөгүй аж.
Мөн сэдвийн хүрээнднийтийн сонсгол, хэлэлцүүлгийг хороо тус бүрт зохион байгуулжээ. Нийт 2000 орчим иргэн хамрагдсанаас дийлэнх нь Баянзүрх дүүргийг хоёр хуваахыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн аж. Иргэдийн зүгээс төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ цаг үед илүү зардал гарган төрийн бүтцийг томруулах шаардлагагүй хэмээсэн байна. Үүний оронд зайлшгүй хэрэгцээтэй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарал тавьж ажиллахыг нийслэлийн удирдлагуудаас хүсчээ.
Онцлоход, Баянзүрх дүүргийг өөрчлөн зохион байгуулж, шинээр дүүрэг байгуулах ажлыг судалж, санал боловсруулах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан юм. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ