ҮЙЛ ЯВДАЛ: Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт болно

СБД-ийн Иргэний Хэргийн Шүүхэд

09:00 цагт Нэр бүхий хэвлэл мэдээллийн долоон байгууллагыг хариуцагчаар татаж 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал болно.

АШУҮИС-ийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт

10:00 цагт "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт болно. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээг цогц байдлаар хийнэ.

Төрийн ордны Их танхимд

11:00 цагт Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн уулзалт болно.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Уул уурхайн мэргэжлийн холбоодоос тус салбарын сайд, удирдлагууд, төрийн өмчийн томоохон компаниудын ТУЗ-д мэргэжлийн хүн томилдог байх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг”-т хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд

14:00 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барель үсгийн үлгэрийн ном гардуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ