Цахим уулзалт хийлээ


ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Шин Ён-Су есдүгээр сарын 25-ны өдрөөс Монголд албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр ЭМЯ-нд зочилж, эмч, мэргэжилтнүүдтэй Шуурхай удирдлагын төвөөс теле уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалтай танилцаж харилцан ярилцжээ. Доктор Шин Ён-Су 'Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхи бүрдсэнийг хөндлөнгийн хамтарсан үнэлгээ харуулсан, цаашид хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх, үндэсний зохицуулагчийн үйл ажиллагааг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, сүлжээг бүрдүүлэх нь чухал'-ыг санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ