"Хүүхдийн сэргээн засах төв" байгуулагдлаа

АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэгт өнөөдөр "Хүүхдийн сэргээн засах төв"-ийн нээлт боллоо. Тус төвийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэг, "Global Disease Eradication Fund”-ын санхүүжилтээр АШУҮИС-н сэргээн засах профессорын багтай хамтарсан төслийн хүрээнд байгуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засахын тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлнэ. Тухайлбал: хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, цахилгаан цочруул эмчилгээнээс гадна булчингийн чангаралтай хүүхдэд БОТУЛИНЫ ТОКСИН тарилгыг хийх анхны төв болох юм.

Монгол Улсад 108, 000 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас 12,000 нь хүүхэд аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ