Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95 хувьтай байна


2017 оны эхний хагас жилд иргэдээс ирсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Энэ хугацаанд 325,600 иргэн санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргаснаас 310,615 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.4 хувийн үзүүлэлттэй байна.
Товч мэдээ
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.
- Дотоодын цэргийн тухай хуульд тусгасан “Дотоодын цэргийн гүйцэтгэх чиг үүргүүдтэй уялдуулан “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм”-ийг шинэчлэн баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ