ҮЙЛ ЯВДАЛ: “IPDCtalks: Mongolia” чуулган болно

НҮБ-ын байранд

09:00 цагт “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран “IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа зохион байгуулна.

Мишээл Экспод

10:00 цагт "ОХУ-д үйлдвэрлэв" үзэсгэлэн болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Шастины нэрэмжит УГТЭ-ээс дэлхийн зүрхний өдөрт зориулж Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

БЗД-ийн шүүх

11:00 цагт Жилийн өмнө Приус машины захиалга авч иргэдийг хохироосон иргэн И-ийн шүүх анхан шатны шүүх хурал болно.

Сүхбаатарын талбайд

12:30 цагт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Өвлийн улирлын бэлтгэл ажлыг хангах зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулна. Үүнд төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ