Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр


Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Галзуу өвчин нь вирусаар үүсгэгддэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин аж. Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоонысанаачилгаар анх 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн энэ өдрийг жил бүр тэмдэглэх болсон.
Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ