11 байршилд борооны ус зайлуулах шугам хийжээ

Улаанбаатар хотын ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын хэрэгжүүлэх төслийн хүрээнд борооны ус ихээр тогтдог 11 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийжээ. Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийсэн 11 байршлаа “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын ажлын комисст хүлээлгэн өгсөн байна.

Авто замд борооны ус зайлуулах шугам угсралт хийгдсэнээр авто замын зорчих хэсгийн эвдрэл багасч, насжилт уртасдаг, мөн эрчимшил ихтэй борооны улмаас зам талбайн усны түвшин түргэн зуур болон богино хугацаанд зам талбайг үерт автуулах тохиолдол ихээр гардаг.

Тиймээс цаашид борооны ус зайлуулах шугам сүлжээ хийгдээгүй байршлуудад үргэлжлүүлэн угсралтын ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ