Сахарын тухай 5 худал яриа


Сахаргүйгээр амьд явж чадахгүй хэмээн зарим нь ярьж, бусад нь сахарыг маш хортой бүтээгдэхүүн гэж үзэн хэрэглээнээсээ бүрэн хасахаар мэрийдэг. Гэвч үнэндээ сахар бидэнд хэрэгтэй, гэхдээ илүүдвэл эрүүл мэндийн асуудал үүсгэж мэднэ. Тэгвэл чухам ямар асуудал вэ? Сахар, амттаны тухай хамгийн түгээмэл худал ярианы учрыг тодруулая.
Зарим төрлийн сахар бусдаасаа ашигтай
Худал. Элдэв дэлгүүр, супермаркетаас бидний мэдэх цагаан өнгийн сахараас гадна, хүрэн өнгийн, бас элдэв сортын сахар худалдан авч болно. Эрүүл аж төрөх ёсыг баримтлагчид “илүү эрүүл” гэх хүрэн сахарыг сонгоход бэлэн байдаг. Гэвчэнэ нь тэдний зөв үү?
Үнэндээ цагаан болон хүрэн сахарын аль аль нь илчлэгийн хувьд ойролцоо. Харин хүрэн сахарт мелассбуюу цардуулын бурам нэмдэг нь тэжээллэг бодисуудын агууламжийг багахан ихэсгэдэг байна.
Сахар нь мансууруулах бодисын адил дасал болдог
Худал. Сахаргүй хэрхэн амьд явж болох билээ? Гэвч сахар нь дасал болдог тухай ямар ч баримт одоог хүртэл олдоогүй талаар судлаачид баталдаг.
Энэ талаар судалгаа явуулахад сахар ахиу хэрэглэх нь мансуурлын дон үүсгэдэг үйл явцад татагдан ордог тархины хэсэгтэй холбоотойг судалгааны дүн харуулжээ. Сахарын дон нь кокаиныхаас хүчтэй гэсэн дүгнэлтэд Францын судлаачид хүрчээ. Тэд хулгана дээр туршилт хийсэн бөгөөд энэ үеэр богино хугацаанд хулгануудад сахар идүүлэхэд мансууруулах бодист донтдог онцлог тэдэнд илэрчээ. Харин хулганууд дуртай үедээ, хүссэнээ идэх үед ийм байдал ажиглагдаагүй байна.
Амттан их хэрэглэвэл чихрийн шижин өвчинтэй болно
Худал. Нэгүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй болдог нь амттан идсэнтэй огтхон ч холбоогүй. Энэ бол бие махбодийн өөрийнх нь эсрэг биетүүд инсулин ялгаруулдаг нойр булчирхайны бета-эсийг устгаж эхлэдэг өвчин юм. Чихрийн шижин өвчний хэлбэр үүсдэг шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч, идэж буй сахарын хэмжээ үүнд нөлөөлдөггүй байна.
Хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин буюу шижингийн инсулины хамааралтай хэлбэрийн тухайд амттан хэрэглэх нь шууд бусаар нөлөөлж болдог. Илүүдэл сахар нь жин нэмэгдэхэд, улмаар хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг ихэсгэхэд нэрмээс болдог бөгөөд энэ хэлбэрийн чихрийн шижин өвчний үед инсулин ялгардаг ч, өөрийн үүргийг гүйцэтгэдэггүй байна.
Сахар орлуулагч нь сахараас ашигтай
Худал. Сахар оруулагч нь ерөөс гэмхоргүй биш гэдгийг өч төчнөөн судалгаа харуулдаг. Энэ нь жин нэмэгдэхэд хүргэж, 2 дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг ихэсгэж, улмааэр зүрх-судасны өвчин үүсгэж мэднэ.
Амт оруулагч аспартамыгхорт хавдар үүсэх эрсдэлтэй холбон үздэг бөгөөдүүнээс гадна,амт оруулахын тулд хиймэл сахар орлуулагчийг ашигладагхийжүүлсэн ундаа уух нь цус харвах, ухаан санаа муудах магадлалыг ихэсгэдэг байна.
Сахар хэрэглэхээ болих хэрэгтэй
Сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болох ч, сахар нь бие махбодийг шаардлагатай амин дэм, бичил элементээр хангахад хангалттай биш юм.
Гэвч сахарыг туйлын хортой зүйл хэмээн үзэх хэрэггүй. Энэ бол нүүрс ус, харин нүүрс ус нь бидний бие махбодийн хувьд энергийн эх сурвалж болдог юм. Үүнээс гадна сахарыг огт хэрэглэхгүй байх нь тийм ч амаргүй бөгөөд нэмэлт сахарыг бүрэн хасах боломжгүй. Учир ньэлдэв жимс жимсгэнээс бүрэн татгалзахнь бүр хэцүү.
Уураг, өөх, нүүрс ус агуулсан тэнцвэртэй хоол тэжээл нь зөв сонголт болно. Энэ нь таргалахгүй байх, олон өвчин үүсэх эрсдэлийг багасгах болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ