МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг шагналаа


Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа.
Тодруулбал,
- МҮОНРТ-ийн ахлах редактор Рагчаагийн Сэргэлэн, зураглаач Гончигшаравын Байгалмаа нарыг Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр,
- Тус телевизийн эвлүүлгийн найруулагч Батжаргалын Дөлгөөнтамир, Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчин Дашдоржийн Хишигдэлгэр, Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэг, Пүрэвдоржийн Золбоо нарын Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уран бүтээлчдэд баяр хүргээд “Одоогоос хагас зуун жилийн өмнө Азийн цээжиндорших талын Монгол Улсын айл бүрийн хоймортшидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсануран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр болМонголын нийт ард түмний баяр юм. Тиймээс миний биехотын даргын хувьд, жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийгдэвшүүлжбайна.
Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхынөлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ