Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдана

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 12.00 цагт хуралдахаар болжээ. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээр болсон байна.

МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай саналаа УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /2017.09.27/ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, хариуг авсан. Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн билээ.

УИХ-ын намрын чуулганыг ирэх долоо хоногийн даваа гаригт нээнэ. Иймээс чуулганыг нээмэгц Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ