Дөрвөн хүний амийг аварчээ


Хэрлэн голд автомашинтайгаа суусан хүмүүс усанд осолдох гэж байна гэсэн дуудлага өчигдөр Багануур дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4 дүгээр салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.
Багануур дүүргийн иргэн Ч найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай/ Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргажээ.Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна.
Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ