Мэргэжил сонголтын шилдгүүд тодров

Стратеги Академи ТББ, “Нийгмийн Ардчилал” MОХ хамтран Монгол улсын ирээдүй,хөгжлийн түүчээ болох оюутан залуучуудын дунд “Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ” сэдвийн дор тэдний мэргэжлээ сонгосон шалтгаан, нийгмийн хэрэгцээ шаардлага, мэргэжил сонголтын дараах амьдралын зорилго, төсөөллийг тодруулах зорилгоорэссэ бичлэгийн уралдааныг Улсын болон хувийн Их дээд сургууль, МСҮТөвийн оюутан залуучуудын дунд зарлан есдүгээр сарын 27–ны өдөр нийт 200 гаруй эссэ ирсэнээс, удирдамжид заасны дагуу эхний гурван байр, тусгай байрыг шалгаруулав.

1-р байр МУИС, Философи- 4 курсын оюутан Б.Болдцэцэг,2-р байр Санхүү Эдийн Засгийн Их СургуулийнМаркетингийн удирдлага 1-р курсын оюутан Г.Баттуул, 3-р байр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгүүлзүйн 1-р курсын оюутан С.Ундармаа, Тусгай байр – ШУТИС- Үйлдвэр технологийн сургууль, дизайн тэнхим, Хувцас дизайны анги Э.Наранжаргал, Үндэсний батлан хамгаалах Их сургууль, Аюулгүй байдлын сургууль сонсогч Г. Дөлгөөн нар тэргүүлэв. Шилдэг эссэг Нийслэлийн ЕБС-ийнахлах ангийн“Мэргэжлээ хэрхэн сонгох”талаар бодож суугаа 400 гаруйсурагчид ирж сонссон нь ихээхэнсонирхолтой үйл явдал боллоо.

Стратеги Академи ТББ,шилдэг шалгарсан эссэг2017 оны 10 сард зохион байгуулагдах “Боловсролын шинэчлэлийн асуудал” эрдэм шинжилгээний хуралд оролцуулж, оюутан залуучуудын үзэл бодол, байр суурь, ирээдүйн зорилго, улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг нь дэмжих зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ