ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд үнэ төлбөргүй зүрх судасны чиглэлээр үзлэг хийнэ

ЗТХЯамны 301 тоот өрөөнд

10:00 цагт "Дотоодын ачаа тээвэр- Интернет худалдаа- Шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Хангарьд ордны 14-н давхарт

10:00 цагт НИТХ дахь АН бүлэг мэдээлэл хийнэ.

Монголбанк

11:00 цагт Сэтгүүлчдийн уулзалт "Алтны нийлүүлэлтийн сүлжээ" сэдвээр зохион байгуулагдана.

Хүүхдийн 100-н Хаан банкны хурлын танхимд

11:00 цаг Энэ сарын 29-өөс аравдугаар сарын 5-ыг дуустал XБНГУ-ын Фридрих-Эберт-Сан, Ланд Арт Монголиа ТББ хамтран ART Public UB 2017 нэртэй олон нийтийн урлагийн долоо хоногийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл хийнэ.

Кино үйлдвэрийн хашаанд

11:00 цагт Төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд 420 айлын орон сууцны шав тавих ёслол болно.

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт Иргэдэд үнэ төлбөргүй зүрх судасны чиглэлээр үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.

Blue sky зочид буудлын III давхарт Diamond зааланд

15:00 цагт “Монгол Японы хөдөлмөрийн яармаг” болно.

БГД-ийн Цагдаагийн I хэлтсийн хурлын зааланд

15:00 цагт Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 17-р сургуулийн "Өсвөрийн сэргийлэгч" бүлгийн 255 сурагч тангараг өргөн, батламж, таних тэмдгээ гардаж авах үйл ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ