“Хүүхэд бүрт” аппликейшн гаржээ

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаархмэдээлэл бүхийухаалаг утасны “Хүүхэд бүрт” аппликейшныг гаргасан байна.

Уг аппликейшн нь “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12”, “Хүүхэд 13-18” гэсэн үндсэн гурван хэсэгтэй юм. Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн харилцах, эерэг хүмүүжлийн арга гэж юу болох талаархмэдээллийг багтаажээ.

Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон цэстэйн дээрхүүхдүүд өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрт болон үе тэнгийнхэндээ тулгарсан бэрхшээлийг хэнтэй холбогдож шийдвэрлэх арга зам, хууль эрхзүйн мэдээ мэдээллийг багтаасан гэнэ.

Дашрамд дурдахад уг аппликейшныг IOS болон Android утсандаа үнэ төлбөргүй татаж, ашиглах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ