НИТХ даваа гарагт хуралдана

Өнгөрөгч баасан гарагт болсон НИТХ-ын хуралдаан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн ч шинэ даргаа тодруулж чадалгүй завсарласан.
Нэр дэвшин өрсөлдсөн С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тэнцсэн учир НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байгаа юм. Энэ тав хоногийн хугацаа өнөөдөр дуусгавар болж буй.
Гэхдээ завсарлага авсан цаг нь ажлын бус цаг байсан учир хуралдааныг хойшлуулж ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл ажлын бус цагаар хуралдахгүй байх үүднээс ийнхүү хойшлуулсан аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ